Monday, March 28, 2011

Дэлхийн хамгийн романтик 10 хот


1.    Парис -
Дэлхий дахин хайр дурлалын хот гэгдэх Парис хот хамгийн романтик хотуудын жагсаалтыг тэргүүлэхээс өөр аргагүй юм.  Та хайрттайгаа Сиена мөрний эргээр зугаалж, мөн сиена мөрний намуухан долгионд завь хөлөглөн сарны гэрэлд эгшиглэх намуухан хөгжимйн аянд хайрттайгаа оргилуун дарс хуваан уугаад явж байна гээд төсөөл дөө. Шөнийн парист хаа сайгүй хайр урладаа шатсан, бал сараа өнгөрүүлж байгаа хосууд алхалана. Хайрт хосуудын дурсамжинд алдарт Эффейлийн цамхаг, эртнйи гйахамшигт уран барилгууд, орчин үеийн гудамжууд нь гээд Парисаас хайрт хосуудын сэтгэлд нийцэх зүйл олон. Нэг орой нь Парисын хамгийн алдлартай жазз клубт хайрттайгаа тухалж болох юм.мөн зөвхөн хайртай хосуудад зориулсан тохилог, романтик ,тансаг орчин үйлчилгээ бүхий зочид буудлууд олон бий.

2.    Венец

Харин жагсаалтын 2-т Венец хотыг нэрлэж байна. Венецийн эртний үеийн дүр төрх, нарийхан тахир гудмууд та хоёрын сонирхолыг лав татах болно. энд та хоёр хайр дурлалдаа үнэнч гэдгээ батлах олон газрууд бий. Жишээ нь гэхэд та хоёр усны автобус буюу Яапоретто-оор Мураногийн арлын ойролцоо хамтдаа зугаалж, шингэх нарын туяанд хайрын үany харамгү нэгэндээ зориулан явах боломжтой. Мөн бакаро буюу венецүүдийн виноны баранд саатахаа мартаваа.

Венецийн өнөцөг блуан бүрээс та эрт дээр үед хүлэг баатрууд хайртай бүсгүйтйэгээ хэрхэн хайр сэтгэлээ хуваалцаж, үнэнч хайрынхаа төлөө амиа ч үл хайхран тэмцэж байсны гэрч болох зүйлсийг харах, мэдрэх болно.
3.    Ром болон Флоренсо  хот

Италийн энэ хоёр хот үнэхээр их түүхийг хадгалсан хотууд. Ром хотод та гоо сайхны, хүсэл мөрөөдлийн, хайр дурлалын гайхамшигтай мэдрэмжүүдийг олж авч чадна.мөн энд л та хоёр эртний агуу түүхийг өөртөө нууцалсан хөшөө дурсаглуудтай бал сараа ч мөнхөлж чадна. Харин Флоренсо хотын хувьд сэргэн мандалтын үеийн тухайд бүхнийг танд өгүүлэх болно. Микел анжело, Боттисэл гээд суут уран бүтээлчидийн гоо сайхныг магтсан бүтээл та хоёрын сэтгэлийг хөдөлгөж, өөрсдийн хайр дурлалаа ч мөнхөд байлгах хүслийг тань бадрааж чадах болно.
4. Нью-Йорк

АНУ-аас хамгийн романтик хотыг нэрлээч гэвэл Нью-Йоркоос өөр хот байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй хамгийн орчин үеийн хотуудын нэг Нью-Йоркод хосууд хамтдаа үндэсний паркад зөвхөн хоёулахнаа өнгөрүүлэх зугаалгыг хийж, нэг бол эх газар дээр, эсвэл далайн эрэгт орйон тансаг зоог барьдаг. Мэдээж залуу хосуудад хөгжилдөх, зугаацах газрууд мундахгүй. Шоу үзвэрийн газрууд, шөнийн клубуудын санаанд оромгүй тоглолтууд гээд л. Мөн өндөр зэрэглэлийн тансаг буудлуудад та хайрттайгаа буудаллаж,өөр хаана ч байхгүй дээд зэрэглэлийн үйлчилгээг хүртэх боломжтой. Орчин үеийн хотод илүүтэй хайртай хосуудын хамгийн сайхан бал сарын сонголт нь Нью Йорк хот байдаг байна.
5.Хонолула

Их хотын дуу чимээнээс хол, зөвхөн хайрттайгаа цаг хугацааг өнгөрүүлж, нэг ёсны бал сараа сайхан амралт болгохоор шийдсэн хосууд ихэвчлэн Хонолулаг зорьдог байна.шуугисан далайн давалгаа, гайхалтай наран шарлагын талбай, ил гадаа байрлах гайхалтай ресторантууд гээд таны сэтгэлийг татах зүйл олон.

Магадгүй энэ л байдлаараа хосуудын бал сараа өнөгрүүлэх ,Дэлхийн хамгийн романтик 10 хотын жагсаалтанд 5-т бичигдсэн болов уу.
6.-д  Барселона хот
7- д Сан Францискo
8-д  Австрын вена


Харин 9-д хөгшин европын Лондон хот орж
10-т Праг хот тус тус орсон байна.

No comments:

Post a Comment