Tuesday, March 29, 2011

Та ямар хүн бэ?

1.Таны сэтгэл санаа хэдийд хамгийн өөдрөг, тавиун байдаг вэ?
а. Өглөө сэрсний дараа-2
б. Үдийн хоолны дараа болон ажил тарсны дараа-4
в. Унтахаар хэвтэхээс өмнө-6



2.Та яаж явдаг вэ?
а. Том алхалан хурдан явдаг-6
б. Ойр ойрхон алхалан хурдан явдаг-4
в. Эргэн тойрноо ажиглан, тайван явдаг-7
г. Толгойгоо бөхийлгөн тайван явдаг-2
д. Маш удаан алхалдаг-1

3.Хүмүүстэй ярихдаа та яадаг вэ?
а. Гараа энгэртээ зөрүүлдэг-4
б. Гараа сул унжуулдаг-2
в. Нэг, эсвэл хоёр гараараа ташаагаа тулдаг-5
г. Ярилцаж байгаа хүндээ хүрдэг-7
д. Чих, эсвэл хоолойндоо хүрч, үсээ илдэг-6
е. Үзэг, эсвэл тамхи барьж байдаг-1

4.Тайван суух үедээ яадаг вэ?
а. Хөлөө өвдгөөр нь нугалан зэрэгцүүлдэг-4
б. Хөлөө ачдаг-6
в. Хөлөө урагш нь жийж суудаг-2
д. Нэг эсвэл хоёр хөлөө нугалан сандал доогуур татдаг-1

5.Ямар нэг зүйл маш инээдтэй санагдвал яадаг вэ?
а. Маш чангаар, чимээ шуугиантай хөхөрдөг-6
б. Инээдэг, гэхдээ нэг их чанга биш-4
в. Чимээгүй, зөөлөн инээдэг-3
г. Хөгжилтэй инээмсэглэдэг-5
д. Үл мэдэг, инээмсэглэдэг-2

6.Та үдэшлэг, хүлээн авалт дээр яадаг вэ?
а. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд аль болох чанга ярихыг хичээдэг-6
б. Танилаа тайван хайж олоод, очиж уулзана-4
в. Зочдын хэн нэг нь эхэлж яриа өдөхийг хүлээн зогсдог-2

7.Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай чухал ажлаас сатааруулбал та яах вэ?
а. Хүнд ажлаас түр ч гэсэн холдох боломж олдсонд баярлана-6
б. Уцаарлана-2
в. Дээрх хоёрын аль аль нь бага зэргээр л илэрнэ-4

8.Та ямар өнгөнд дуртай вэ?
а. Улаан, эсвэл улбар шар-6
б. Цагаан-2
в. Хар-7
г. Гүн хөх, эсвэл час улаан-3
д. Шар, эсвэл цайвар цэнхэр-5
е. Хүрэн, саарал, эсвэл ягаан-1
ж. Ногоон-4

9.Та яаж унтдаг вэ?
а. Дээшээ харж-7
б. Дошоо харж-6
в. Хажуу талаараа-4
г. Гараа дэрлэж-2
д. Хөнжлөөрөө толгойгоо хучиж-1

10.Та ямар төрлийн зүүд зүүдлэдэг вэ?
а. Гүйж яваад, эсвэл юмнаас унаж зүүдэлдэг-4
б. Ямар нэгэн юмтай тэмцэлдэж, ноцолдож зүүдэлдэг-2
в. Хэн нэгнийг, эсвэл аль нэгэн юмыг анхааралтай ажиглаж байгаагаар зүүдэлдэг-3
г. Өөрийгөө, эсвэл өрөөл бусдыг нүцгэн байгаагаар зүүдэлдэг-7
д. Нисч, хөвж байгаагаар зүүдэлдэг-5
е. Барагтай бол зүүд зүүдэлдэггүй-6
ж. Гол төлөв таатай, тайван зүүд зүүдэлдэг-1

Quote:

Оноогоо шалгах

51-60 оноо
Найз нөхөд чинь таныг сонирхолтой, байнга өөрчлөгдөж байдаг, огцом зантай, шаардлагатай үед хурдан шийдвэр гаргаж чаддаг төрөлхийн лидер гэж хүлээн авдаг. Мөн та зоригтой, өөртөө итгэлтэй, хэрэгтэй үед өөрийнхөө боломжийг алдахгүй тулд азаа үзэж чаддаг хүн гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Хүмүүс таны дэргэд байх дуртай.

41-50 оноо
Бусдын хувьд та хөгжилтэй, баясгалантай, хүмүүсийн анхаарлын төвд байж чаддагтайгаа адилаар амжилтандаа халууралгүй, тайван байж чаддаг хүн. Мөн ээдрээтэй үед дэмжээд, туслаад өгч чаддаг, бусдыг ойлгодог хүн гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.

31-40 оноо
Хүмүүс таныг ухаалаг, болгоомжтой, халамжтай, гүйлгээ ухаантай хүн гэж боддог. Үнэхээр ч ухаалаг, авьяслаг боловч маш даруухан хүн байна. Хүмүүстэй тань шиг хурдан танилцаж, нөхөрлөөд, үерхэлдээ үнэнч байж чаддаг хүн ховор. Сайн ойлгодог хүмүүс нь таныг олон зүйлийг уучилж, нөхөрлөлд сэв суулгаж болох жижиг таагүй зүйлийг анзааралгүй орхиж чаддаг хүн боловч нэг тасарсан харьцаагаа эргэн сэргээх гэж яардаггүй гэдгийг мэддэг.

21-30 оноо
Хөндлөнгөөс харахад та чимээгүй, хичээнгүй, нэлээд удаан бөгөөд заримдаа хэт болгоомжтой, сандруу бас жижиг зүйлсээр хэт хөөцөлдөх дуртай хүний сэтгэгдлийг төрүүлдэг. Та тогтвортой, хийх ёстой зүйлээ өөгүй хийдэг тууштай, үнэнч хүн. Таны анхаарал халамж хэрээс хэтэрч бусдыг бухимдуулах нь бий. Хүмүүс таныг ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг бүх талаас нь авч үзээд гол төлөв бусдыг саналыг хүлээж авалгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг гэдгийг мэддэг. Тиймээс таныг сэтгэлийн хөдлөлдөө автан баярлаж, эсвэл уурласандаа ямар нэг зүйл хийсэн гэвэл тэд ихэд гайхах нь ойлгомжтой.

20 оноо
Хүмүүсийн нүдэнд та чухал шийдвэр гаргахаас зайлсхийн өөр хэн нэгэнд хариуцлага үүрүүлэх дуртай зориг муутай, бухимдуу хүн гэж харагддаг. Таныг үргэлж халамжилж, анхаарч, хүнд үед дэмждэг хүн байх хэрэгтэй. Байсхийгээд л тайван амьдрахад чинь саад учруулдаг том асуудалтай тулгардаг. Зарим нь таныг уйтгартай, залхуутай хүн гэж боддог ч дотны найз нар чинь тийм биш гэдгийг нь сайн мэддэг. Өөрийнхөө дотоод сэтгэлийг тэр бүр хүмүүст нээгээд байдаггүй болохоор ингэж санал зөрөх нь арга ч үгүй биз.

No comments:

Post a Comment