Monday, March 28, 2011

Дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй


Дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй яахын аргагүй дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопес ажээ. Яагаад гэвэл түүний гоо үзэсгэлэнт бие 1 тэрбум еврогоор Нью Йоркийн даатгалын компанид даатгуулагджээ.

- Хамгийн үнэтэй кино бол бидний сайн мэдэх “Титаник”. Энэ киног хийхэд 200 сая доллар зарцуулжээ.
- Хамгийн үнэтэй зар сурталчилгааг “Pepsi” компани хийжээ. 2002 онд тус кампани бүтээгдэхүүнээ сурталчилахдаа дуучин Бритни Спирсид 7.53 сая доллар төлжээ. Энэ сурталчилгаа нь 90 секунд үргэлжилдэг.

- Хамгийн үнэтэй хот Токио. Токио хотын хаа ч явсан бүх юм маш үнэтэй байдаг. -Хамгийн үнэтэй машин “Maybach 62″. Танд хэрэгтэй бүхий л зүйл энэ машинд байдаг. Үнэ нь 360000 евро.
- Хамгийн үнэтэй гутал нь олон улсад алдартай алдарт Stuart Weitzman-ийн өндөр өсгийт ажээ. 642 кратын бадмаарагтай уг гутал 1.6 сая еврогийн үнэтэй.
- Хамгийн үнэтэй үдийн зоогоор тэрбумтан Dayid Einhorn-нийх тодорчээ. Тэрбээр уг зоогтоо 250100 доллар төлжээ.
- Хамгийн үнэтэй зураг бол Rubens-ийн “Гэм буруугүй хүмүүсийн аллага” нэртэй зураг бөгөөд 2002 онд энэ зургийн 75.3 сая еврогоор худалдаалжээ.
10.Хамгийн үнэтэй тамхи бол “Treasurer” бөгөөд 1 хайрцаг нь 24 еврогийн үнэтэй. Энэ тамхийг тусгай дэлгүүрт зардаг ажээ.
- Хамгийн үнэтэй төмс нь “La Bonnotte”. Франц үрээр тарьсан энэ төмсний 1 кг нь 500 еврогийн үнэтэй.
- Хамгийн үнэтэй кофе “Kopi Luwak”. Sumatra-raac гаралтай энэ кофе нь кг нь 75 доллар бөгөөд тус нутагт байдаг ер бусын ургамлаас гаргаж авжээ. Уг кофе тансаг сайхан амттай төдийгүй хамгийн сайн чанарын кофе аж.
- Хамгийн үнэтэй хослолоор Америкийн сансрын нисгэгчийн хувцас тодров. Үнэ нь 9 сая доллар.
- Хамгийн үнэтэй зочид буудал яах аргагүй “Burj A1 Arab”. 7 одтой уг зочид буудал Дубайд байрладаг бөгөөд энгийн өрөө нь гэхэд нэг өдөрт 770 евро төлдөг бол харин тансаг зэрэглэлийн өрөө нь 7700 еврогийн төлбөртэй.
- Хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн бол “Stade de France”. Уг хүрээлэн нь Парисийн ойролцоо орших бөгөөд 1998 онд Францын үндэсний баг дэлхийн аварга болжээ. Энэ байгууламжийг барихад 460 сая евро зарцуулсан байна.
- Хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Zinedine Zidane. Тэрбээр 2001 онд 68.7 сая еврогийн үнээр Францийн багт тоглож байжээ.
- Хамгийн үнэтэй хөхөвч Victoria’s Secret бөгөөд 15 сая долларын үнэтэй. Германы загвар өмсөгч Heidi Klum yr хөхөвчийг Нью-Йоркт болсон загварын шоун дээр үзүүлж байжээ.
- Хамгийн үнэтэй хүүхдийн ном Tim and his dog. Энэ номонд Тим нэртэй бяцхан хүү болон түүний нохойны тухай өгүүлдэг. “Black Island”-ийн хэвлэсэн зурагтай энэ ном 100 мянган еврогийн үнэтэй.
- Хамгийн үнэтэй брэнд “Coca-Cola”. 68.9 сая доллараар үнэлэгддэг ажээ.
- Хамгийн үнэтэй хүүхэлдэй “Barbie”. Үнэтэй чулуун чимэглэлтэй даашинз өмссөн энэ хүүхэлдэй 100 мянган еврогийн үнэтэй ажээ.
- Хамгийн үнэтэй ном “Codex Leicester”. Leonardo da Yinci-гийн хамгийн үнэтэй цаасан дээр бичсэн уг номыг Bill Gates 24 сая доллараар худалдаж авчээ.
22.Хамгийн үнэтэй аялал Сансар. Америкийн бизнесмэн Dennis Titob Өмнөд Африкийн компьютерийн тэрбумтан Mark Shuttleworth сансарт нисэхийн тулд 20 сая доллар төлжээ.
- Хамгийн үнэтэй сонгуулийн компанит ажил Нью Йорк хотын даргын сонгууль. 2001 оны Нью Йорк хотын даргын сонгуулийн компанит ажилд 62 сая доллар зарцуулсан байна.

No comments:

Post a Comment