Thursday, March 24, 2011

Турахад дэглэм хэрэггүй

 Хоол идэхийн өмнө ганц минут анхаарлаа төвлөрүүл
Идэх хүнсээ сайн ажигла. Хоол идэх нь бие махбодийн хэрэгцээ төдийгүй энэ бол ёслол. Яаралгүй ид. Хоолоо дор хаяж 15 минут идэх ёстой. Уг нь дүрэм ёсоор бол 30 минут үргэлжлэх ёстой. Та ширээний ард тайван сууж бүх хүнсийг ээлжлэн амс. Хоол бүрийг амсаж үзэн амт мэдрэх чанараа шалга.

Өөрөөр хэлбэл яаралгүйгээр хооллох нь тааралдсан бүхнээ хамаагүй идэх  зуршлаасаа салахад тусална. Мөн жижиг халбага хэрэглэж сур. Гудамжинд явахдаа сандвич, хуушуур бүү авч ид. Төлөвлөөгүй хоолоос бусдыг идэхээ боль.

Хоолны дэглэм баримтлах шаардлагагүй

Хоолны дэглэм барьж  турсны дараа заавал жин нэмдэг. Учир нь дандаа хоолны дэглэм баримтална гэж байхгүй. Ихэнх хоолны дэглэм шоколад, хиам, бялуу, шарсан төмсийг хоолны цэснээсээ хас гэдэг. Хүн эдгээр хүнсгүйгээр мэдээж удаан байж чадахгүй. Иймээс та тайван тухлаг орчинд хүссэнээ ид. Гэхдээ маш бага багаар.

Хүлээж сур
Та хоолныхоо хагасыг идээд 5 минут хүлээ. Учир нь 5 минутын хугацаанд тархинд цадсан гэсэн дохио очдог. Энэ нь таныг хэтрүүлж идээд жин нэмэхээс сэргийлнэ. Ингээд та үлдсэн хоолоо хойш тавьж болно.

Өдрийн хуваарь баримтал

Цагаар хооллох тун ашигтай. Мөн  орой хоол идэхгүй байхыг хичээ. Яагаад гэвэл оройн хоолоо хүлээх зуурт талх, бяслаг, жигнэмэг зэрэг илчлэг ихтэй хүнс хэмжээгүй идэж амждаг.

Таашаал авч сур
Хоолны дэглэм баримталж байгаа хүмүүс үе үе түүнээ зөрчих нь элбэг тохиолддог. Хэрэв сайн чанарын амттай хоол бол ходоодоо баярлуулахаас бүү татгалз.

Нойроо сайн ав

Бие организмын эрчим хүч солилцооны хэмнэл хоногийн хугацаанаас хамаарч өөрчлөгддөг. 14 цагаас өмнө идсэн хоол таргалуулахгүй. Яагаад гэвэл илчлэг нь организмд шингэж амждаг. Харин үдэш идсэн хоолыг шингээхийн тулд биеийн дасгал хийх хэрэгтэй, Гэхдээ энэ нь хоол боловсруулалт, нойронд сөргөөр нөлөөлдөг. Гоолиг биетэй байхыг хүсэгч бүхэн нойроо сайн авах хэрэгтэй. Нойр муутай явснаас дутагдсан энергээ алдах аюултай.

1 comment:

  1. Tritanium Blocks - Classic, Premium and Detachable - TiG
    ‎Tritanium buy metal online Blocks · ‎Titanoids · ‎Titanoids revlon titanium max edition · titanium nipple jewelry ‎Titanoids titanium or ceramic flat iron · titanium bmx frame ‎Titanoids’

    ReplyDelete