Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts

Tuesday, March 29, 2011

Unicode гэж юу вэ?


ЮНИКОД (англиар UNICODE) нь дэлхий дээрх бүх үсэг, тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн дүрслэл (16 бит дүрслэл) юм. "Uni" гэдэг нь <<нэг>>, "code" гэдэг нь <<код>> л гэсэн үг ба утгачилбал "нэгдсэн тэмдэглэгээ" гэж бууна. Анх тооцоолуур нь 127 тэмдэгт дүрслэх боломжтой буюу ASCII хэмээн алдаршсан 7 битийн дүрслэлтэйгээр зохиогдсон ба хожим 8 бит болгон өргөтгөгдөн 127-255 хүртэлх зайнд удирдах тэмдэгтүүд ба исо стандартын (ISO Latin-1) тэмдэгтийн олонлогуудыг байрлуулсан. Тэмдэгтийн стандартуудын тухай энгийн тайлбарыг http://en.wikipedia.org/wiki/ISO_8859-1/ хуудсаас уншиж болно. Ингээд кодчилолын тусламжтай 192-224 байрлалд янз бүрийн улсын олон янзын тэмдэгтүүдийг кодлон дүрслэх болсон. Гэтэл энэ нь олон улсын өгөгдлийн солилцоонд тун бэрхшээлтэй зүйл болж мэдээллийн солилцоог ч удаашруулах нөхцөл болсон. Эдгээр асуудлыг шийдэж олон янзын кодчилолуудыг халж юникод хэмээх стандарт үүсчээ. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос эхлэн хөгжүүлж ирсэн. Юникод консерциум анх өнөөг хүртэл мэдэгдэж байгаа