Нүдээ том болгож харагдуулах будалтын хамгийн энгийн нууц нь сормуусны будалт юм. Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэх хэрэгтэй. Хэрэв та будахаасаа өмнө сормуусаа дэрвийлгэхээ мартсан бол сормуусны будгаа сайн хаттал хүлээж байгаад будагтай нь дэрвийлгэж болно. Хэрэв сормуусны будалт өдрийн турш өглөөнийх шигээ хэлбэрээ хадгалж чадахгүй байвал өдөр дахин будалт хийгээрэй. Энэ үед маш шингэн сормуусны будаг танд хэрэгтэй.
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Monday, March 28, 2011
Нүд будах алтан дүрэм
Нүдээ том болгож харагдуулах будалтын хамгийн энгийн нууц нь сормуусны будалт юм. Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэх хэрэгтэй. Хэрэв та будахаасаа өмнө сормуусаа дэрвийлгэхээ мартсан бол сормуусны будгаа сайн хаттал хүлээж байгаад будагтай нь дэрвийлгэж болно. Хэрэв сормуусны будалт өдрийн турш өглөөнийх шигээ хэлбэрээ хадгалж чадахгүй байвал өдөр дахин будалт хийгээрэй. Энэ үед маш шингэн сормуусны будаг танд хэрэгтэй.
Унтлагын өрөөнд толь байх хамгийн муу
Унтлагын өрөө хамгийн үнэтэй орчин
Толь гэдэг сайн, муу нөлөөг зэрэг үзүүлдэг өвөрмөц зүйл. Унтлагын өрөөнд байгаа толь маш муу нөлөөтэйг онцгой анхаарах хэрэгтэй хэмээн Фэнг Шү үздэг байна. Гэр бүлийн сайхан харилцаанд толь ямагт гурав дахь этгээдийг авчирч байдаг. Эцсийн дүнд унтлагын өрөөн дэх толины “ачаар” хайртай хосууд салж, сексийн амьдралд үл ойлголцол, бүтэлгүйтэл бий болдог байна. Хайртай залуу чинь харьцаагаа тасалвал бурууг өөрөөсө хай!!!
Хайртай залуу чинь харьцаагаа гэнэт таславал хэзээ ч бүү гутар. Гагцхүү сэтгэл санааны хямралаас гарах зөв аргыг л олох нь чухал.
Хайраа хэрхэн илчлэх вэ?
Хайр бол хүмүүсийн харилцааны эрхэм эрдэнэ бөгөөд гэрлэлт нь түүний биелсэн хүрээ юм. Хайрласан хүндээ хайраа яаж илчлэх вэ гэж олон хөвгүүд боддог. ҮҮнд хүрч болохгүй хязгаар саад гэж үгүй. Эрэгтэйчүүд хайртынхаа хайр итгэлийг яаж олж авч байсан тухай сонирхолтой түүхүүд байдаг. Гонконгийн Вей-Вей хэмээх залуу орон нутгийн сонины бүтэн нүүрэн дээр:
Thursday, March 24, 2011
Турахад дэглэм хэрэггүй
Идэх хүнсээ сайн ажигла. Хоол идэх нь бие махбодийн хэрэгцээ төдийгүй энэ бол ёслол. Яаралгүй ид. Хоолоо дор хаяж 15 минут идэх ёстой. Уг нь дүрэм ёсоор бол 30 минут үргэлжлэх ёстой. Та ширээний ард тайван сууж бүх хүнсийг ээлжлэн амс. Хоол бүрийг амсаж үзэн амт мэдрэх чанараа шалга.
Өөрөөр хэлбэл яаралгүйгээр хооллох нь тааралдсан бүхнээ хамаагүй идэх зуршлаасаа салахад тусална. Мөн жижиг халбага хэрэглэж сур. Гудамжинд явахдаа сандвич, хуушуур бүү авч ид. Төлөвлөөгүй хоолоос бусдыг идэхээ боль.
Эрүүл арьстай болох эхний алхам...
Дотно булангаараа бид бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг. Энэ удаа охид бүсгүйчүүддээ аминчлан шивнэж байна. Зузаан оо энгэсэг амьдралынх нь салшгүй хэсэг гэж үздэг бүсгүйчүүдийн бодлыг энэ зөвлөгөө өөрчлөөд зогсохгүй, өөгүй цэвэрхэн, эрүүл толигор арьстай болоход тань тусална гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн гоо сайханч бүсгүй эдгээрийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж, үр дүнд хүрснийг та бүхэнд дуулгахад таатай байна...
Бүсгүй та ямар арьстай вэ? Хуурай, хэт хуурай, тослог, хэт тослог, эмзэг мэдрэмтгий, холимог гээд төрөл бүрийн арьстай бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог нэг бэрхшээл бий. Тэр нь гоо сайхны бүтээгдэхүүн шингэхгүйн зовлон. Хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч холцруутаж арзайгаад, эсвэл батга шавсан хэвээр байна гэдэг аймшигтай. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэх нь бүр ч буруу. Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тан шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй.
Subscribe to:
Posts (Atom)

