Monday, March 28, 2011

Нүд будах алтан дүрэм


Хэрэв та бусад эмэгтэйчүүдийн адил сайхан харагдахыг хүсдэг бол том нүдтэй болохыг ч бас хүсдэг байж таарна. Хэдийгээр бид генийн онцлог шинжээ өөрчилж чадахгүй ч будалтын аргаар ид  шидийг бүтээж болно. Хэрэв та урьд нь ажиглаж байсан бол алдартай одууд будаагүй үедээ бусадтай л адил нүдтэй байдаг.

Нүдээ том болгож харагдуулах будалтын хамгийн энгийн нууц нь сормуусны будалт юм. Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэх хэрэгтэй. Хэрэв та будахаасаа өмнө сормуусаа дэрвийлгэхээ мартсан бол сормуусны будгаа сайн хаттал хүлээж байгаад будагтай нь дэрвийлгэж болно. Хэрэв сормуусны будалт өдрийн турш өглөөнийх шигээ хэлбэрээ хадгалж чадахгүй байвал өдөр дахин будалт хийгээрэй. Энэ үед маш шингэн сормуусны будаг танд хэрэгтэй.


Ихэнх эмэгтэйчүүд доод сормуусаа будах шаардлагагүй гэдэг. Харин гоо сайханчид өөр бодолтой байдаг. Доод сормуусаа будсанаар таны нүд илүү том болж харагдахад тустай.

  Үдшийн будалтын гол драм нь хиймэл сормуус юм. Ихэнх алдартай одууд томоохон үйл явдалд оролцохдоо хиймэл сормуус зүүдэг. Хэрэв та хиймэл сормуусыг зөв хэрэглэх аргыг мэддэг болчихвол та төрөлхийн сайхан нүдтэй харагдана шүү. Танд эхний удаад гоо сайханч тусалж болох ч томоохон үйл явдалд бэлтгэлтэй байхын тулд өөрөө туршаад үзээрэй. Хэрэв танд хиймэл сормуус хэтэрхий урт санагдаад байвал үзүүрээс нь жаахан тайрах хэрэгтэй.

    Өөр нэг техник бол цагаан хүрээлэгч харандаа юм. Үүнийг нүдээ том харагдуулж, нүүрний төрхийг цайвар болгоход хэрэглэдэг. Sephora, Loreal эсвэл Estee Lauder-ын нүдний харандаа танд тусална. Үүний зэрэгцээ дээд, доод аньсаганыхаа  дотоод буланд зөөлөн өнгө нэмж өгвөл илүү сайхан харагдах болно.

  Танд цагаанаар хүрээлэх, сүүдэр гаргах нь таалагддаггүй бол нүдний зөвхөн дээд аньсагаа хүрэлэхэд л хангалттай. Мөн нүдний дотоод буланг үл мэдэг цагаанаар үл мэдэг зөөллөж өгвөл зүгээр. Танд ийм шинэ шийдэл гарцаагүй таалагдана.

 Нүдийг том харагдуулахад хөмсөг чухал үүрэгтэй. Хөмсөгний чинь хэлбэр маш сайхан  байх ёстой. Мэргэжлийн гоо сайханч танд зөв хэлбэр гаргахад тусална. Харин дараагийн удаа хэлбэрийг нь алдагдуулалгүйгээр өөрөө засах гээд үзээрэй. Хөмсөг нумарсан хэлбэртэй байх тусам нүдийг том харагдуулдаг гэдгийг санаарай.
  

No comments:

Post a Comment