Monday, March 28, 2011

Хайртай залуу чинь харьцаагаа тасалвал бурууг өөрөөсө хай!!!


Хайртай залуу чинь харьцаагаа гэнэт таславал хэзээ ч бүү гутар. Гагцхүү сэтгэл санааны хямралаас гарах зөв аргыг л олох нь чухал.


* Мэдээж, хайртай залуу чинь гэнэт харьцаагаа таславал танд их хэцүү байх болно. Иймд юуны түрүүнд орчноо соль. Амралт, сувилалд явсан ч болно. Эсвэл нэг тийшээ аялалаар яв.
* Шинэ орчинд төрсөн сэтгэгдэл нь таны сэтгэлийн шархыг бага ч гэсэн анагааж амьдралд тэмүүлэх хүслийг улам нэмэгдүүлнэ.
* Хүнтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй бол. Шинэ танилуудтайгаа харьцах харьцаа сэтгэлзүйн хувьд маш сайн эмчилгээ болдог.
* Хэрэв хайртай залуудаа хаягдаад, түүндээ шаналж хэн нэгэнд сэтгэлээ уудлан ярьмаар санагдвал хаа хамаагүй хүнд хамаг нууцаа бүү дэлгээрэй. Өөрийнхөө хамгийн итгэлтэй гэсэн ойр дотны ганц нэгхэн найздаа л энэ тухай ярьж болно.
* Хамгийн гол нь өөртөө уйтгарлах, гиюүрэх зав бүү олго. Сэтгэлийн шаналалаа өөртөө бүү төвлөрүүл. Хүмүүст хэрэгтэй зүйл хийх юмуу найз нөхөддөө туслаж болно шүү дээ.
* Өөрийнхөө имижийг өөрчил. Үсээ өөр өнгөөр будуулж, үс засалтаа өөрчил. Өөр хувцас худалдаж ав. Энэ нь таныг өөр хүн болсон мэт санагдуулах болно.
* Аливаа үл ойлголцол, санал зөрөлдөөн, эв түнжин эвдрэх, салалт, хагацал зэрэгт хоёр тал хоёулаа буруутай байдаг. Та ч тэдний нэг гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
* Иймээс эв түнжин хагарлаа гэхэд хэн нэгнээ хэт буруутгах, гомдох, тэр тусмаа хэн нэгнийгээ занаж зүхэх нь утгагүй зүйл юм.
* Хамгийн гол нь та өөрийн алдаагаа ухаарч тэр алдаандаа дүгнэлт хийсэн байхад л хангалттай.

No comments:

Post a Comment