Tuesday, March 29, 2011

Нүд юуг илтгэдэг вэ?

Жижиг нүдтэй бол:
- Өөртөө хэрэгтэй гэсэн зүйлийнхээ талаар ярьдаг,
- Төлөвлөсөн зорилгодоо бат зогсож чаддаг,
- Амьдралд ямар нэгэн зүйлийг өөрчлөх дургүй,
- Гэрийн сайн эзэн /эзэгтэй/ байдаг,
- Урвалтыг уучилдаггүй.


Долир нүдтэй бол:
- Хөөрүү хөнгөмсөг зантай,
- Хүмүүстэй амархан холбоо тогтоодог,
- Харьцаа тогтоосон хүмүүсээсээ төд удалгүй уйдаж эхэлдэг,
- Ааш зан нь байнга өөрчлөгдөж байдаг,
- Заримдаа зохисгүй зан гаргах нь ч бий.


Хөнхгөр нүдтэй бол:
- Арга эвийг нь олоход хэцүү,
- Өөрийгөө тэр бүр илэрхийлдэггүй,
- Хуримтлуулсан мөнгөө өнөөдөр зарахгүй ч гэсэн маргааш нь ямар Ч хэрэггүй зүйлд зарчихдаг,
- Хэзээ ч бусдыг удирдаж явж чадахгүй.

Ойрхон нүдтэй бол:
- Ховорхон ашиггүй зүйл хийдэг,
- Ямар ч нөхцөлд өөртөө ашигтайгаар бүхнийг эргүүлж чаддаг авъяастай,
- Худалдаа наймааны тал дээр толгой нь гайгүй ажилладаг.
Жартгар нүдтэй бол:
- Харамч талдаа,
- Ширүүвтэр зантай,
- Аливаад эрс шулуун шийдвэр гаргадаг.

No comments:

Post a Comment