Monday, March 28, 2011

Ганцаардал

 
Cэтгэл эзгүйртэл санаа алдана 
Сэрүүн намрын бороо адил бодол минь асгарна 
Үдшийн бүрийд би ганцаар гунигт дарагдан зогсоно
Үзтэл сэтгэл амгалан хүмүүс намайг үл анзаарна,.

Сэтгэл эзгүйрээд л нэг л хачин
Суумаар ч юм шиг босмоор ч юм шиг 
Хэн нэгэнтэй ний нуугүй яримаар санагдаад 
Хэлж үзээгүй, хэлэхийг хүсэхгүй ч үгээ хэлмээр юм шиг,.

Уйтгараар үдэж буй энэ өдөр хоног
Усанд ч унамаар
Улаан галд ч шатмаар 
Унах навчис болж тэнгэрт ч нисмээр
Бүр орчлонг ч орхимоор,.

Гунихдаа, ганцаараа 
Уйлж явлаа, нулимс минь
Зүүдэн дунд үерлэсэн юм,.

Гунихдаа, ганцаараа 
Дуулж явлаа, аялгуу нь 
Зүрхэн дунд үерлэсэн юм,.

Аяганы амсраар бөнжигнөх нулимсан дуслыг
Аяа, хүмүүс алган дээрээ тосоод шингээж чаддагсан бол 
Юунд ч юм бэ мэдэхгүй, 
Юуг ч юм бэ мэдэхгүй, ганцаарддагаа 
Өөрөө ч мэдэхгүй, мэддэг ч үгүй байх,.

Олдсон жаахан амьдралдаа харамсахгүйн тулд ганцаардахаа больё 
Оносон ч алдсан ч амьдрал гэдэг жаргал 
Орчлонгоос буцахын үед л харин 
Оготно бололгүй хүн болж төрөн гуниж, уйлж
ганцаардаж явсандаа баярлах байх,. 
Ахиад амьдрах биш дээ энэ л хорвоод
Амгалан, хэнэггүй, харалган явъя 
Гунигаа тээж амьдарч үзье
Ганцаардлаа тайлж шүлгээ бичье,.

Насаараа би дарь явъя 
Намайг түлэх гэсэн нь шатаж яваг

No comments:

Post a Comment